Happy chill
code artist
Ажил их хийлээ гээд мөнгө ихтэй болохгүй ухаантай байх хэрэтэй.
Жон Рокфеллер
/Газрын тосны магнат, бизнесмэн/
ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ
ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ
“Амжилтанд хүрэхийн тулд 2 зүйл хэрэгтэй. 1.Өөртөө итгэх итгэл
2.Шантрашгүй зүтгэл” ~Mark Twain
Өөрөө өөртөө итгэх итгэл яг юунаас үүсдэг вэ?
Өөрийнхөө ирээдүйг эерэгээр харж чадсанаар өөртөө итгэх итгэл үүсдэг.
Өөртөө өгсөн амлалт, гаргасан зорилгодоо үнэнчээр бүхнээ зориулж, шантралгүй зүтгэх зүтгэлээс өөртөө итгэх итгэл үүсдэг.
Өөртөө итгэлтэй байснаар бидэнд юу ч тохиолдсон хамаагүй бид түүнийг үл харгалзан даван туулж чаддаг. Харин өөртөө итгэх итгэл байхгүй бол амжилтанд хүрч чадахгүй ялагддаг. Өөрөө өөртөө итгэх итгэл бидний амьдралын бүх талбарт чухал хэрэгтэй байдаг учрааас өөртөө итгэх итгэлийг юуны түрүүнд хөгжүүлэх нь зүйтэй.
Хүүхэд
Энэтхэгчүүд “Хүүхэд гэдэг бол танайд ирсэн зочин. Түүнийг хооллож, сургаж, тавьж явуул” гэлцдэг. Үүн дээр нэмж хэлэхэд хүүхэд бол хамгийн шилдэг багш бөгөөд анд нөхөр. Тэр бол зарц боол ч биш, өртөн ч биш.
Хүүхдүүд маань биднийх шиг стандарт мөрдөж, бидэн шиг бодож сэтгэдэг байх албагүй. Их дээд сургуульд сурч, хуримдаа цагаан даашинз өмсөж, тэр бүү хэл гэрлэх ч албагүй. Хүүхэд өөрийнхөө замыг туулах гэж л ирдэг бөгөөд эцэг эхийнх нь үүрэг түүнд өөрийнхөө зогсоолыг, тийзийг, мөн замыг тулгахгүй байхад л оршино.
- Ирина Говоруха
Гэрлэлт
Гэр бүл гэдэг маш сайхан харилцааг бүрдүүлсэн, гэр бүлийн өмнө тулгамдсан асуудлуудыг хоорондоо ярилцаж шийдвэрлэдэг, нэг нэгнээ хүндэтгэж харилцдаг УХААЛАГ БАЙГУУЛЛАГА байх ёстой
Гэр бүлээ ухаалаг байгууллага болгож чадаагүй, үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй залуусын гэрлэлт бүтэлгүйтэж салж сарнихад хүрдэг